Film Education Program: Zeitgeist The Movie

hosted by Union of Mongolian Movie Fanatics and Critics

M-Cinema, M-Club

Friday, 22 Apr 2011 18:00

  • Title

    ОРОЛЦОГЧИД ЭНЭ ХЭСГИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭН АНХААРАЛТАЙ УНШИНА УУ.

    Монголын Кино Сонирхогчид, Шүүмжлэгчдийн Холбоо
    www.facebook.com/movieMGL (Like! us for more info)
    - оос зохион байгуулж буй "Кино Боловсрол Хөтөлбөр"-ийн гурав дахь киногоор “Zeitgeist: The Movie” баримтат киног мэргэжлийн монгол орчуулгатайгаар та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Энэхүү баримтат киног монгол дахь Zeitgeist хөдөлгөөний зүгээс хамтран хийнэ.

    Киноны тухай:
    Анх интернэтэд цацагдсанаас 2009 он хүртэлх хугацаанд 100 гаруй сая удаа интернэтээр үзсэн уг кино нь бидний амьдарч буй нийгмийн хамгийн гол асуудлуудыг 100 хувь шинжлэх ухааны үүднээс олон мянган судлаачдын хамтаар судалж бий болгосон баримт мэдлэгийг нэгтгэн тун сонирхолтой баримтат кино бүтээжээ. Уг бүтээлд: 2001 онд болсон дэлхийн худалдааны ихэр цамхагын сүйрэл хийгээд 20 р зууны түүхэн томоохон дайны жинхэнэ учир шалтгааны тайлал? , Шашины талаарх онол, түүх? Мөнгөний системийн,дэлхийн өр? гэх мэт бидний мэддэг ч мэддэггүй тэр л бодит үнэнийг дэлгэн тавьсан байна.


    Та бүхэн тасалбараа захиалахдаа өөрт хэрэгтэй тоогоор захиалах бөгөөд бусад хүмүүсийн мэдээллүүдийг мөн оруулсан тохиолдолд таны захиалга хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл та нэг нэр дээр нэгээс олон тасалбар захиалах боломжгүй бөгөөд жишээ нь хоёулаа үзэж байгаа тохиолдолд нэг хүний amiando username-ээр хоёрыг захиалж болох ч тасалбар тус бүрийн мэдээллийг тусад нь оруулах хэрэгтэй. Шаардлагатай билетийн тоог захиалахад таниас мэдээллэл асуусан цонх гарч ирэх болно. Нийт 50н хүн оролцох боломжтой ба бүртгэл 4-р сарын 20 ны 19 цагаас 22 ны 17 цаг хүртэл хийгдэнэ.

    Кино үзвэрт ирэхдээ PDF өргөтгөлтэй тасалбарыг заавал хэвлүүлэн авчрах хэрэгтэй. Тасалбар таны amiando хэрэглэгчийн хуудас дээр (sign-in хийсэн байх шаардлагатай) My Ticket гэсэн хэсэгт байгаа. Тасалбарыг А4 хэмжээтэй цаасан дээр, хар цагаанаар хэвлүүлэн авчрахыг зөвлөж байна. Нэмэлт анхааруулга нь тасалбар дээрх дөрвөлжин баркодыг нугалахгүй байхыг сануулъя.

    Бүртгэл хийлгэх хуудас: https://www.amiando.com/MMFZeitgeist (Бүртгэл 4 сарын 20ны 19 цагаас эхэлнэ, одоогоор хаалттай)

    Кино 18 цагт эхлэх тул та бүхэн үзвэрээс өмнө ирж тасалбараа шалгуулан орно уу.

    Бусад болон дэлгэрэнгүй мэдээллийг манай фейсбүүк пейжээс авна уу:www.facebook.com/movieMGL

    Мөн Zeitgeist Movement -ийн талаар дэлгэрэнгүйг http://www.facebook.com/pa ges/The-Zeitgeist-Movement-Mongolia/191543134217743 болон монгол сайт-http://thezeitgeistmovement.mn/

  • Buy tickets

    The event is over. It is not possible to purchase tickets anymore.This event used XING Events for online ticketing. Start to organise your own events in an effective and professional way.
    Test it now

  • More events

powered by amiando

Event organizer: Union of Mongolian Movie Fanatics and Critics
Online Event Management with the ticketing solution from XING Events

Imprint